Явган аялагчид Хан Хэнтий нурууны ноён оргил Асралт хайрханд гарчээ

Монголын явган алхалтын холбооны гишүүд, дэмжигчид болох 100 хүн Улаанбаатар хотоос зүүн хойшоо 90 орчим км-т орших Хан Хэнтий нурууны ноён оргил Асралт хайрханд гарчээ.

Тус оргил нь далайн түвшнээс дээш 2799 метрт бөгөөд онгон дагшин байгаль юм.

Тэд энэхүү сорилтот аялалд гарахаасаа өмнө хэд хэдэн удаагийн алхалт хийж, тодорхой хэмжээний туршлага, сэтгэл зүй, бие махбодийн бэлтгэл хангахаас гадна онлайнаар ч зөвлөгөө өгөх уулзалт зохион байгуулсан байна.

Энэхүү хөтөлбөрт Багануур дүүргийн явган алхалтын холбооны үүсгэн байгуулагч, Спортын мастер, улсын шүүгч, дасгалжуулагч, 1982 оноос спорт явган аялалыг тасралтгүй хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа Г.Нансалмаагийн удирдлаган дор Дорноговь, Орхон, Дархан-Уул, Сүхбаатар, Хэнтий, Өмнөговь, Увс, Хөвсгөл, Төв аймаг, Багахангай, Багануур, Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн явган алхалтын холбоо, явган алхалтын хобби, Эрдэнэтийн Эрдэнэс клуб, www.facebook.com/groups/mongolwalkers -ийн гишүүд, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийг төлөөлж, мэргэжилтэн Х.Бямбасүрэн албан ёсоор оролцож, алхагчдад хөдөлгөөний эрүүл мэндийн талаар төрөөс барьж буй бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгчээ.

Тус хөтөлбөрийн хамгийн өндөр настай оролцогч нь 75 настай Л.Ганбаатар, Н.Пүрэвдаш нар бөгөөд хамгийн залуу нь 13 настай Б.Уяхан байв.

Авиралтын дараа оролцогч бүр амжилтын сертификатаа их уулсынхаа дунд гарджээ.

Сонирхуулахад, Монголын явган алхалтын холбоо энэ оны сар бүр гадаадад болон аль нэг аймагт нэг алхалтын хөтөлбөр зохион байгуулж байхаар төлөвлөсөн байна.