Ж.Мөнхбат УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ

УИХ-ын нэр бүхий гишүүд нүүрсний хэрэгт яллагдагчаар татагдаад буй. Тэдний нэг гишүүн Ж.Мөнхбат өнгөрсөн даваа гаригт УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өгчээ.

Тэрбээр хоёр шалтгаанаар парламентын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтэй байгаагаа өргөдөлдөө дурдсан байна.

1.  Өндөр настай ээжийгээ гадаадад эмчлүүлэх шаардлагатай болсон

2. Нэр холбогдоод байгаа нүүрсний хулгайн асуудлаар бүрэн эрхээсээ татгалзаж, энгийн иргэний хувиар шалгуулахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Монгол төрийг хариуцлагатай, шударга, зарчимтай, ёс суртахуунтай байх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа олон нийт, залуусын шаардлагыг үйлдлээрээ дэмжиж байгаагаа мөн дурдсан байна.

Түүний гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг хаврын чуулганаар хэлэлцэнэ.