“Хотын дарга халтирч унаагүй”

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар халтирч унасны улмаас яаралтай нурууны хагалгаанд оржээ гэх мэдээлэл өчигдөр нийгмийн сүлжээнд тархсан.

Тэгвэл энэ мэдээллийг нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч үгүйсгэсэн  байна. Түүний зүгээс энэ талаар цахим хуудаснаа “Хотын дарга эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлэгт байгаа. Гэхдээ халтирч унасан гэх мэдээлэл ор үндэсгүй худал. Хүний эрүүл мэндийн асуудал хувь хүний нууц байдаг” гэжээ.