Туркт долоон настай Лэйла охиныг ээжийнх нь хамт нуранги доороос гаргаж авчээ

Туркт өнөөдөр/2023.02.06/ үүрээр 4 цаг 16 минутад газар хөдлөлт болж 2000 гаруй барилга байшин нурж, 1500 гаруй иргэн амиа алдаж, олон хүн гэмтэж бэртсэн. Газар хөдлөлт болсны  дараа цэргийнхэн долоон настай Лэйла охиныг ээжийнх нь хамт нуранги доороос гарган авсан байна.