Засгийн газар хуралдаж байна

Засгийн газар ээлжит бус хуралдаанаа 17 цаг 30 минутаас зарласан байна. Тус хуралдаанаар газар хөдлөлтийн улмаас их хэмжээний хохирол амсаад буй Турк,  Сири улсуудад тусламж үзүүлэх асуудлыг хэлэлцэх аж.

Мөн УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Т.Аюурсайханы чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэнэ гэх албан бус мэдээлэл байна.  Ээлжит бус хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг эргэн мэдээлэх болно.