Шуудай түлшийг 300 төгрөгөөр савлах аянд 100 гаруй иргэн нэгджээ

Баянзүрх дүүргээс “Агаар, орчны бохирдлын эсрэг  хүчээ нэгтгэе” аяныг өнөөдрөөс эхлүүллээ. Уг аяныг Баянзүрх дүүрэг дахь  “Тавантолгой түлш” компанийн дундын агуулахаас эхлүүлсэн бөгөөд  уг аянд дүүргийн II, XXI, XXVII хорооны 100 орчим иргэд сайн дураараа нэгдсэн байна.

Аяны хугацаанд  дээрх аянд нэгдсэн иргэд болон зохион байгуулагчдын зүгээс  түлш савлах ажлыг 3 сарын хугацаатай хийх бөгөөд шуудай түлшийг 300 төгрөгийн хөлстэйгөөр савлах ажээ.