Залилангийн хэрэгт холбогдоод буй Кёкүшюзан Д.Батбаяр АН-аас нэр дэвших үү

Кёкүшюзан Д.Батбаяр нар гадаадын иргэнийг залилсан гэх хэрэг Нийслэлийн прокурорт хянагдаж байгаа талаар албаны эх сурвалж мэдээллээ. Анх энэ хэргийн талаар АТГ-т гомдол ирсэн  бөгөөд харъяаллын дагуу Мөрдөн байцаах газарт шилжүүлсэн байна. Энэ хэргийг мөрдөн байцаагчид шалгаж дуусаад Нийслэлийн прокурорт шилжүүлжээ. Прокурор энэ хэргийг шалгаж дуусаад шүүхэд шилжүүлэх эсэхийг шийдэх бололтой.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй мэдээллээр бол 2009-2014 оны хооронд төсөл хэрэгжүүлнэ хэмээн 30 гаруй тэрбум төгрөг авсан боловч төслөө өнөөдрийг хүртэл эхлүүлэгээгүй аж.

Тэгвэл Кёкүшюзан Д.Батбаяр  өнгөрсөн сард АН-ын ҮБХ-ны гишүүн болжээ. АН-ын үндэсний бодлогын хорооны гишүүд улаан гэрлээр УИХ-д нэр дэвшдэг гэдгийг мэдэхгүй хүн ховор. Тэрээр энэ хэргээ халхавчилахын тулд Төрийн хамгаалалтад орох хүсэлтэй байна уу гэсэн хардлага төрж буйг нуух юун.

Сүүлийн жилүүдэд зарим нэг эрх мэдэлтэн, албан тушаалтнуудын хууль бус үйлдлүүддээ хариуцлага хүлээхгүй гэсэндээ төрийн хамгаалалтад орох хүсэлт их болсон гэдгийг хэн хүнгүй мэдэх болсон.

Тэгвэл Кёкшюзан Д.Батбаярт тийм хүсэл бий юм биш биз.