Хүүхдийн мөнгөө авч чадаагүй ээжүүдийн төлөөлөл Монгол Улсын Ерөнхийлөгчид захидал илгээжээ

Үндэсний мэдээллийн төвд “Бид ориловч, төр дүлий!” сэдвээр хүүхдийн мөнгөө авч чадаагүй ээжүүдийн төлөөллөөс мэдээлэл хийлээ. Тэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г. Занданшатар нарт хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгож өгөхийг хүссэн захидал хүргүүлж буй аж.

Тэд мэдээлэлдээ хүүхдийн мөнгө олгох аргачлал маш алдаатай байгаа жишээ дурьдаж, тайланг танилцууллаа.