Б.Батдаваа: Түүврийн аргаар сонгогдсон 1570 иргэнээс зөвлөлдөх санал асуулгын хоёрдугаар шат болох зөвлөлдөх уулзалтад 862 иргэн оролцох хүсэлтээ илэрхийлсэн

Зөвлөлдөх санал асуулгад ашиглаж буй санамсаргүй түүврийн аргачлал, нэгдүгээр үе шатны санал асуулгад 1570 хүнийг сонгон оролцуулжээ. Маргааш эхлэх хоёрдугаар шатны Зөвлөлдөх уулзалтад оролцох сонирхлоо 862 хүн илэрхийлснээс 812 нь баталгаажуулаад байгаа ба яг одоогоор 15 аймгийн оролцогчид нийслэлд ирэхээр замдаа гарсан талаар Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа хэллээ.