Өнөөдөр тэтгэвэр, насны хишиг, одонгийн мөнгийг олгоно

Хоёрдугаар сарын нийгмийн халамжийг өнөөдрөөс эхлэн олгоно. Өнөөдөр тэтгэвэр, асаргааны тэтгэмж, насны хишиг, хүнс тэжээлийн тэтгэмж, алдарт эхийн одонгийн мөнгийг олгох юм байна. Харин хүүхдийн мөнгийг энэ сарын 16 буюу пүрэв гаригт олгоно.