Хятадад ахмадууд эрүүл мэндийн даатгалын шинэчлэлийг эсэргүүцэн жагсжээ

Хятадын Ухань, Далиан хотод тэтгэврийн ахмадууд эрүүл мэндийн даатгалын шинэчлэлийг эсэргүүцсэн жагсаал хийжээ. Лхагва гарагт нийгмийн сүлжээнд нийтэлсэн дүрс бичлэгт бууснаар, Ухань хотын төвд Зоншан цэцэрлэгт хүрээлэнгийн гадаа олон зуун хүн цугласан байна. Жагсагчид “Эрүүл мэндийн даатгалын мөнгийг минь буцааж өг” хэмээн хашгирч байсан байна.

Хэвлэлүүдэд мэдээлснээр тус улс нийгмийн эрүүл мэндийн даатгалдаа шинэчлэл хийж, тэтгэврийн насны хүмүүсийн сар бүр авдаг эмнэлгийн үзлэгийн тэтгэмж болох 260 юаныг 83 юань болгон бууруулсан аж.