Засгийн газар 20 асуудал хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл, – “Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлал” Засгийн газрын тогтоолын төсөл, – Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Кувейт Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр, – Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Катар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр зэрэг 20 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөжээ.