Монгол улсыг аялахад “дунд’ зэргийн аюултай гэж тооцжээ

Аялагчдын аюулгүй байдлыг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг International SOS компаниас жил болгон эрхлэн гаргадаг Аялахад хамгийн эрсдэлтэй улс орнуудын жагсаалт гарчээ.
2020 онд аялахад хамгийн аюулгүй улсаар Дани, Финланд, Норвеги, Словени, Люксембург болон Швейцарь улсууд тодорчээ. Харин зорчиход хамгийн аюултай улсаар Афганистан,Сомал болон Сири улсууд оржээ.