Таэквондогийн улсын аварга энэ сард эхэлнэ

Олон улсын таэквондогийн Монголын холбооны улсын аварга шалгаруулах 28 дахь удаагийн тэмцээн болно. Энэ удаагийн УАШТ энэ сарын 11-12-ны өдрүүдэд бага нас өсвөр үеийн тэмцээн, ирэх сарын 1-2-ны өдрүүдэд насанд хүрэгчдийн болон мастер ангиллын тэмцээн, аравдугаар сарын 3-4-ний өдрүүдэд багийн улсын аварга шалгаруулах тэмцээн болох юм.

Улсын аварга шалгаруулах тэмцээний хуваарь:

2023.03.11-12-ны хооронд бага нас өсвөр үеийн тэмцээн.

/5-8 нас, 9-10 нас, 11-13 нас, 14-15 нас, 16-17 нас/

2023.04.01-02-ны хооронд насанд хүрэгчдийн болон мастер ангилал

/18-39 нас, +40 нас/

2023.10.03-04-ний хооронд багийн улсын аварга

Насанд хүрэгчдийн УАШТ-ээс алт, мөнгөн медаль хүртсэн тамирчид 2023 оны наймдугаар сарын.15-30-ны өдрүүдэд Казакстан Улсад болох дэлхийн аварга шалгаруулах 22 дахь удаагийн тэмцээнд оролцох эрх авах юм байна.