Хогоо гудамжинд шатаасны улмаас гал гарчээ

Өнгөрсөн шөнө Төв аймгийн Зуунмод сум Баянхошуу гуравдугаар багийн иргэн О нь хогоо гудамжинд шатаасны улмаас гал гарсныг Онцгой байдлын газрын алба хаагчид очин аюулгүй болгосон байна.

Онцгой байдлын газарт ирж буй гал түймрийн дуудлага, мэдээллийн дийлэнх хувь нь иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэн өөрийн болон бусдын эд хөрөнгөд хохирол учруулах цаашлаад амь насанд хүрэх хүртэл аюулыг дагуулж байна.

Иймд иргэд та бүхэн татсан тамхины иш, цогтой үнс нурмаа ил задгай хаяхгүй байх, хогийг нийтийн эзэмшил хэсэгт шатаан бусдад хохирол учруулах байх, учирч болзошгүй гал түймрийн аюулаас цаг ямагт урьдчилан сэргийлж, өөрсдийн аюулгүй байдлыг хангаж байхыг онцгойлон анхааруулж байна.

Эх сурвалж: Төв аймгийн Онцгой байдлын газар