Шүгэл ажиллагааг эхлүүлнэ

Засгийн 2023 оныг Авлигатай тэмцэх жил болгон зарлах засгийн газрын тогтоол гаргасан. Энэ хүрээнд  Засгийн газраас авлигатай тэмцэх таван “Ш” үйл ажиллагааг зохион байгуулахыг холбогдох албаныханд даалгасан.

Үүний нэгдүгээрх буюу ШҮГЭЛ АЖИЛЛАГАА маргааш албан ёсоор эхэлж байгааг ХЗДХ-ийн сайд Д.Солонго мэдээллээ.

 

Түүний зүгээс “Иргэд, ААН нь төрийн үйлчилгээг авахад хамгийн их хүндрэл үүсгэж, авлига авах эрсдлийг бүрдүүлж байгаа талаарх мэдээллийг авч, дүн шинжилгээ хийж ажиллана. Иргэдээс 11 11 төв, И-Монголиа, Шүгэл ажиллагаа нэртэй сошиал хуудсуудаар дамжуулан мэдээлэл авна. Мөн шуудангийн салбарууд болон ажлын хэсгийн нэр хаягласан баримтуудыг хүлээн авах боломжтой. Мэдээлэл авах эхний арга хэмжээ маргааш буюу гуравдугаар сарын 10-ны өдрийн 9-11 цагийн хооронд явагдана. Арга хэмжээний хүрээнд 11 11 төвийн утсаар болон иргэдтэй биечилж уулзалт зохион байгуулах байдлаар  мэдээлэл авна” гэлээ.