“Эхийн алдар” одонгийн материалыг энэ сарын 15-ны өдрийг хүртэл хүлээн авна

“Эхийн алдар” нэг, “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонгоор шагнуулах болзол шаардлага хангасан эхчүүдийн материалыг энэ сарын 15-ны өдрийг хүртэлх харьяалагдах сум хорооны Засаг даргын ажлын албанд хүлээн авахаар болжээ.

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль, МУ-ын Ерөнхийлөгчийн 2011 оны 116 дугаар зарлигаар батлагдсан эхчүүдэд “Эхийн алдар” нэг, “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонгоор шагнадаг.

Бүрдүүлэх материал:

  • 1. Эхийн цахим үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар
  • 2. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /насанд хүрсэн бол иргэний үнэмлэхний хамт/
  • 3. Гараар бичсэн өргөдөл
  • Анхаарах зүйл:
  • 1. Өргөж авсан болон, Овог нэр сольсон хүүхэдтэй бол , овог нэр болон, үрчилсэн гэрчилгээг хамт канондуулах,
  • 2. Хамгийн бага хүүхэд нь 1 нас хүрсэн байх
  • 3. 16 насанд хүрсэн хүүхэдтэй бол төрсний гэрчилгээ, цахим үнэмлэхийг нь заавал хамт канондуулж нотариатаар батлуулах, Хэрвээ цахим үнэмлэх аваагүй бол сургуулийн тодорхойлолт авах / Сургуулийн тодорхойлолт 16 настай хүүхдэд хамааралтай болно./
  • 4. Өөрийн сум, хорооны Засаг даргаар уламжлан Ерөнхийлөгчийн тамгын газарт өргөдөл гаргах нь гэж өргөдлийн толгойг бичээд хүүхдүүдээ томоос нь дарааллуулан эрхэлж байгаа ажил, сурч байгаа сургуулийг бичнэ