Swarovski компани Орос дахь дэлгүүрүүдээ хаах шийдвэр гаргажээ

Орос, Украины дайн эхэлсний дараа Орос дахь салбар дэлгүүрүүдийнхээ үйл ажиллагааг зогсоогоод байсан Австрийн гоёл чимэглэлийн Swarovski компани Орос дахь үйл ажиллагаагаа бүрэн зогсоохоор шийджээ. Энэ талаар тус компанийн Ерөнхий захирал Алексис Назард Тренд сэтгүүлд өгсөн ярилцлагынхаа үеэр мэдэгджээ.

Swarovski компани  Орос дахь 12 дэлгүүрээ хааж, энэ улсад цахим худалдаа эрхлэхээ зогсоосон ч зах зээлийг бүрэн орхиогүй байсан аж.