ГССҮТ: Гурван настай хүү амьсгалын аппараттай хэвээр, ухаан ороогүй байна

2023 оны гуравдугаар сарын 6-ны өдөр ээжийнхээ хамтран амьдрагчид зодуулж, хүнд гэмтэл авсан гурван настай хүүг гуравдугаар сарын 8-ны өдөр ГССҮТ-д хүргэсэн.

Тус эмнэлгээс хүүгийн бие ямар байгааг тодруулахад, Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт ес дэх өдрөө эмчилгээг хийж буй ч биеийн байдал хэвэндээ, амьсгалын аппараттай, ухаан ороогүй байна гэв.

Хүүг зодож, хүнд гэмтээсэн этгээдийг Цагдаагийн байгууллагаас саатуулан, шалгаж буй билээ. Харин хүүгийн ээжийг цагдаагийн байгууллагаас 48 цагийн хугацаатай баривчилж, улмаар 48 цаг баривчлах хуулийн хугацаа нь дууссан учир сулласан юм.

Д.Гэрэл