“Оскар”-ын “Шилдэг эмэгтэй жүжигчин”-ээр Ази эмэгтэй тодорлоо

Лос-Анжелес хотноо Америкийн кино академийн “Оскар”-ын шагнал гардуулах 95 дахь удаагийн ёслол боллоо.

Энэ жилийн наадамд найруулагч Дэниель Шайнер, Дэн Кван нарын “Бүх зүйл, хаа сайгүй, нэгэн зэрэг” /Everything Everywhere All at Once/ кино 11 төрөлд нэр дэвшсэнээс 7-д нь тэргүүлж, томоохон ялалт байгуулсан байна.

Энэ бүтээл “Оскар”-ын гол шагнал болох “Шилдэг кино”-г авч, гол дүрд нь тоглосон Мишель Йео “Шилдэг эмэгтэй жүжигчин”-ээр шалгарснаар энэ нэр хүндтэй шагналын эзэн болсон анхны ази гаралтай эмэгтэй болжээ.