МАН-ын бүлэг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс чөлөөлөгдөх хүсэлт өгсөн гишүүдийн асуудлыг хэлэлцэж байна

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж байна.  МАН-ын бүлгийн хувьд УИХ-ын гишүүнээсээ түдгэлзсэн гишүүний асуудал, цаашид бусад гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудал болон цаг үеийн асуудлаар хуралдаж байгаа аж. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан нар гишүүнийхээ бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд буй.

Мөн АТГ-аас гурван ч гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтээ Улсын ерөнхий прокурорт хүргүүлэхээ мэдэгдсэн. АТГ-аас УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын гишүүдийг мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан тул гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлнэ гэсэн тайлбарыг өгсөн бол эдгээр гишүүд өөрсдөө мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулаагүй гэдгээ хэвлэлээр дамжуулан тайлбарласан юм.