Үндэсний Статистикийн Хорооны удирдлагууд Норберт Функег хүлээн авч уулзлаа

Үндэсний Статистикийн Хорооны удирдлагууд ОУВС-гийн Казахстан дахь Төв Ази, Кавказын орнууд болон Монголыг хамаарах Бүсийн Техник Туслалцааны Төвийн захирал Норберт Функег хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр ноён Норберт Функе бүс нутаг хариуцсан шинэ төвийн үйл ажиллагааны талаар товч танилцуулснаас гадна Монголбанк, ҮСХ болон Засгийн газрын бусад байгууллагын техник туслалцааны эрэлт хэрэгцээг судалж байгаа талаар онцолсон юм.

Мөн Төв Ази, Кавказын орнууд болон Монголыг хамаарах Бүсийн Техник Туслалцааны Төвөөс хэрэгжүүлж буй техник туслалцаа, сургалт, семинарын хүртээмж, чанарыг дээшлүүлэх талаар хоёр тал санал солилцлоо гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.