“Эргэж ирэхгүй намар” уран сайхны киноны уран бүтээлчид ганзага дүүрэн эх орондоо ирлээ. Киноны хамт олон Швейцар улсын “Festival International du Film de Fribourg” буюу “Фрибургийн Олон Улсын кино наадам”-д оролцсон.
Тус наадамд “Эргэж ирэхгүй намар” кинонд Түнтүүлэй хүүгийн дүрийг бүтээсэн жүжигчин Г.Тэнүүн-Эрдэнэ “Special mention-Best Actor” буюу “Шилдэг эрэгтэй жүжигчин” төрөлд ялалт байгуулж шагнал хүртсэн байна.
“Эргэж ирэхгүй намар” кино дэлхийн хамгийн том “Оскар” кино наадмын урьдчилсан шатанд оролцохоор шалгарсан билээ.
Мөн тус кино Италийн Милан хотын FESCAAAL олон улсын кино фестивалиас “Audience awards” буюу “Үзэгчидийн нэрэмжит шагнал”, MiWorld Young Film Festival-с “BIG ZEBRA” шилдэг киноны шагналыг тус тус хүртжээ.
Эх сурвалж: Монголын үндэсний кино урлагийн зөвлөл