Хүнсний үйлдвэрлэл шинээр эрхлэгчдэд сургалт хийлээ

Нийслэлийн нутаг дэвсгэрт хүнсний үйлдвэрлэл шинээр эрхлэгч 110 аж ахуйн нэгж, иргэнийг хамруулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газартай хамтран сургалт зохион байгууллаа.

Сургалтаар Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль, хүнсний аюулгүй байдлын чиглэлээр холбогдох хууль тогтоомжийн талаар болон тус салбарын яамны хяналтын нэгжид бүртгүүлэх, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн бүртгэл мэдээллийг танилцуулж, үйлдвэрийн технологи горим, нөхцөл шаардлагыг мөрдөх, дотоод хяналтыг хэрэгжүүлэх, зохистой дадлыг хэрхэн хэвшүүлэх зэрэг анхаарах асуудлуудын талаар зөвлөмж мэдээлэл өгсөн юм.

Эх сурвалж: ХХААХҮЯ