Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

Өнөө шөнө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, маргааш өдөр Монгол-Алтайн уулсаар ялимгүй цас орж ихэнх нутгаар хүйтэн хононо.2019 оны 11 дүгээр сарын 26-ны 20 цагаа­с 11 дүгээр сарын 27-ны 20 цагхүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлшинэ. Шөнөдөө Хангайн уулархаг нутгаар, өдөртөө нутгийн баруун хойд хэсгээр цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 24-29 градус, Алтай өвөр говиор 8-13 градус, бусад нутгаар 16-21 градус, өдөртөө Увс нуурын хотгор, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 13-18 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 1 градус дулаанаас  4 градус хүйтэн, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно. Өдөртөөцас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус, Хангайн уулархаг нутаг, Туул, Хараа, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 24-29 градус, бусад нутгаар 20-25 градус, өдөртөө бүх нутгаар 8-13 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 28-30 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд   7-12 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 27-29 градус, бусад хэсгээр 21-23 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.