Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг тавьсан “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль”, түүнийг дагалдах 4 хуулийг хүчингүй болголоо

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.03.30/ хуралдаанаар Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль, түүнийг дагалдах 4 хуулийг хүчингүй болгох эсэхийг хэлэлцэж дэмжлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас өргөн барьсан Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль, түүнийг дагалдах 4 хуульд хориг тавьсан.

АББХ өнгөрсөн долоо хоногт хуралдаж Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль, түүнийг дагалдах 4 хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авч өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэн бүхэлд нь хүчингүй болгов.