Шувуу ажиллагаанд өртөх дараагийн хүн ХЭН БЭ

Монгол Улсын Засгийн газраас 2023 оны авлигатай тэмцэх жил болгон зарласан. Энэ хүрээнд 5Ш ажиллагаа хэрэгжүүлнэ гэдгээ мэдээлсэн. 5Ш ажиллагааг хэрэгжүүлэх ажлын хэсгийг ч хууль хяналтын байгууллагуудын төлөөллөөр бүрдүүлэн ажиллаж байгаа билээ.

Тэгвэл өнөөдөр 5Ш ажиллагааны нэг “Шувуу” ажиллагааны хүрээнд Монгол Улсаас 2018 онд гараад өнөөдрийг хүртэл гадаад улс оронд амьдарч байсан УИХ, Засгийн газрын гишүүн Т.Бадамжунайг Филлипин улсаас албадан авчирлаа.

Авлигатай тэмцэх газарт шалгагдаж эхлэнгүүт хилийн дээс алхан, гадаадыг зорьсон албан тушаалтан бол Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Т.Бадамжунай юм. Түүнийг албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, мөнгө угаасан зэрэг хэрэгт холбогдуулан АТГ шалгаж байгаа юм.

Тэгвэл шувуу ажиллагаагаар авч ирэх 100 гаруй хүний нэрсийг зарласан бөгөөд дараагийн хүн нь хэн бэ.

“Шувуу” ажиллагаагаар Монгол Улсад албадан авч ирэх хүмүүсийн нэрсийн жагсаалт:

Ч.Сайханбилэг, Б.Дулаанжаргал, Х.Болортуяа, Т.Отгонбаатар, Б.Мөнхзул, Т.Даниэль, Ц.Учрал, Б.Алтанцэцэг, А.Новожилов, Л.Алтантулга, В.Түмэнжаргал, Ө.Хонгорзул, Ж.Отгонбаатар, Г.Мягмаржав, Д.Буянцэцэг, С.Авжат, Б.Билгүүн, Ш.Жандос, Б.Баттулга, Н.Билэгбаатар, М.Чимэддорж, Б.Учрал, М.Жавхлан, А.Ганзориг, Ц.Цэрэнчимэд, Н.Сувд-Эрдэнэ, Ц.Амархүү, Д.Лүндээдорж, Ц.Алтангэрэл, Ц.Нямдаржаа, Д.Нандинцэцэг, Д.Төгс-Эрдэнэ, К.Болор-Эрдэнэ. К.Наурызбэк, Б.Хосбаатар, Д.Батхишиг, Т.Жанцанноров, Б.Нэмэхбаатар, Ц.Түвшинтөгс, Д.Ган-Эрдэнэ, Б.Баттулга, Д.Мэндсайхан, М.Нямсүрэн, Г.Оргил, Ц.Өнөрбаяр, Э.Насанжаргал, М.Төрболд, Д.Жаргал, А.Амартайван, Э.Дамдинсүрэн, З.Мөнхзул, З.Анужин, Ё.Баттөгс, Л.Түмэн-Өлзий, М.Марат, Г.Билгүүн.

А.Бахатбек, Ш.Золбоо, Ц.Цогтбаяр, Ц.Гансүх, О.Мөнхбат, О.Одбаяр, Д.Батбаяр, Э.Манлайхүү, Э.Баяржаргал, Д.Буянтогтох, Н.Нямдорж, Б.Энхмаа, Б.Тамир, Ц.Мөнх-Эрдэнэ, Г.Ган-Очир, З.Мөнх-Эрдэнэ, Ц.Ууганбаяр, Т.Ууганзаяа, З.Цолмон, Шинэтак гэх Хятад улсын иргэн, Н.Батсоёл, Г.Батзаяа, Г.Шижиртунгалаг, Ли пен, А.Содхүү, Б.Лувсандагва, Б.Ганчимэг, Никоклаус, Фин зенхай, Ч.Жорж, Б.Дабей, Я.Оркен, С.Заманбек, Б.Лхамсүрэн, Я.Никифоров Антон, Л.Нямдорж, Д.Лувсанжамц, Д.Пүрэвдорж, Д.Базаррагчаа, Э.Цолмонбаяр, Э.Энхбумба.

Э.Алтангэрэл, Б.Жавзансүрэн, Б.Оюунтуяа, Ч.Гантулга, Д.Төгөлдөр, Д.Ганхөлөг, Б.Зоригтбаатар, Б.Энхбат, Б.Отгонбаяр, Б.Норжмаа, Ц.Одхүү, Ц.Мөнхбат, Н.Нямдорж, О.Чиндагина, О.Өнөрболд, О.Тэгшжаргал, Б.Баатархүү, Б.Заяат, Б.Нямсүрэн, Цо фей фей, С.Мөнхбаатар, Д.Энхтүвшин, А.Борхээрт, Б.Гантүлхүүр, Б.Ганбаатар, А.Билгүүн, Ли шу лон, Хү лэ жүн, Ж.Ганбаатар, Т.Болормаа, А.Анужин, П.Отгонбаатар, Шихамин, Ц.Мөнх-Оргил, Т.Ариунболд, М.Баярмагнай, Б.Батболд, Г.Тайванбаяр, М.Түвшинтөр, Н.Өлзийсайхан гэсэн хүмүүсийг авлига, албан тушаалын болон бусад хэргүүдэд холбогдуулан эрэн сурвалжилж байна.

Шувуу ажиллагаа

  • Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гадаад улс руу оргон зайлсан этгээдийг Монгол Улсын олон улсын гэрээ, хууль тогтоомжийн хүрээнд эргүүлэн авчрах, хариуцлага хүлээлгэх;
  • Эрх зүйн  харилцан туслалцаа үзүүлэх чиглэлээр шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх;
  • Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах.