Хаанбанк үнэт цаасаа танилцуулна

“ХААН Банк” ХХК нь хувьцаагаа олон нийтэд санал болгон нээлттэй хувьцаат компани болох ажлаа өнөөдрөөс албан ёсоор эхлүүллээ. “Шангри-Ла” зочид буудалд ХААН банк нээлттэй хувьцаат компани болохоор хувьцаагаа олон нийтэд санал болгож эхэлсэнтэй холбогдуулан үнэт цаасаа танилцуулах бөгөөд Дархан-Уул, Орхон, Өмнөговь, Хөвсгөл аймагт нэгэн зэрэг эхлэх аж.

Банкны тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд ХААН Банк 2021 оны 2-р сараас эхлэн нээлттэй хувьцаат компани болох бэлтгэл ажлыг холбогдох хууль, журамд заасан хугацаанд, шат дараатайгаар хийжээ.

2022 оны 12-р сарын 9-ний өдөр Санхүүгийн зохицуулах хороо ХААН Банкийг нээлттэй хувьцаат компани болж, олон нийтэд хувьцаагаа санал болгохыг зөвшөөрч, үнэт цаасны бүртгэлд бүртгэхээр шийдвэрлэсэн билээ.