Иргэн Ч.Д-гийн Samsung S-9 загварын гар утас, биет 230.000 төгрөгийг нь дээрэмдсэн этгээдийг баривчилжээ

“Сонгинохайрхан дүүргийн 34-р хороо Орбитын тойргийн Тунгалаг центрийн гадна 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 16 цагийн үед иргэн Ч.Д-г үл таних хар өнгийн хувцастай эрэгтэй хүн араас нь цохиж Samsung S-9 загварын гар утас, биет 230.000 төгрөгийг нь дээрэмдсэн дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулж, 50 настай, эрэгтэй Б нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болохыг олж тогтоон Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс баривчилсан байна.