О. Хуланг Монгол Улсаас БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконг хотод суух Ерөнхий консулаар томиллоо

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Онхооны Хуланг Монгол Улсаас БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконг хотод суух Ерөнхий консулаар томиллоо. О.Хулан нь өмнө нь Эрдэнэс Монголын захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байжээ.