Дээд шүүх АН-ын дарга Л. Гантөмөрийн хүсэлтийг хэлэлцэнэ

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааныг 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр товложээ.

Хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван зургадугаар бүлгийн зарим зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл заалт, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл заалт, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.8, 36.9 дэх хэсгийг албан ёсоор тайлбарлах тухай тогтоолын төслүүдийг тус тус хэлэлцэнэ.

Мөн Ардчилсан намын дарга Л.Гантөмөрөөс Улсын дээд шүүхэд ирүүлсэн “Хаягийн өөрчлөлтийг бүртгүүлэх тухай” хүсэлтийг хэлэлцэх юм байна.