Хөгжлийн банкны гэх хэргийн шүүх хурал эхэллээ

Хөгжлийн банкны шүүх хурал өнөөдөр /2023.04.17/ 08.30 цагаас эхэлнэ.

Сануулахад, “Хөгжлийн банк’-ны гэх эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг Улаанбаатар чуулгын байранд эхэлсэн. Гэвч хуралд оролцогчдын өмгөөлөгчдийн зүгээс хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан юм. Улмаар шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хэлэлцэж. шүүх хуралдааны товыг энэ сарын 17 хүртэл хойшлуулсан билээ. Уг хэрэгтэй холбогдуулан нэр бүхий 80 хүн, 4 хуулийн этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн билээ.