Сураггүй болсон эмэгтэйг эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ

Булган аймгийн Бугат сумын чиглэлд амарч явсан гурван хүн буцах замдаа тус сумын Баянтөгөл багийн “Өргөө булаг” гэх газарт автомашинаа шаварт суулгаж, нэг хүн нь өчигдрийн 19:00 цагийн орчимд тусламж дуудахаар яваад сураггүй болжээ. Энэ тухай дуудлагыг өнөөдөр 03:01 цагт онцгой байдлын байгууллага хүлээн авсан байна.

Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Ү /60 настай, эмэгтэй/-г эрэн хайх, аврах ажиллагааг эхлээд байна.