ЦЕГ: Э.Одбаярыг сүрдүүлсэн этгээдийг шалгаж байна

Нийслэлийн шүүхийн шийдвэр биелүүлэх газрын үүдэнд Э.Одбаярыг заналхийлсэн хэрэг өчигдөр /2023.04.27/ гарсан талаар цахим хуудаст бичлэг цацагдсан. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “танхайрсан гэх этгээдийг саатуулаагүй, шалгаж байгаа. Мэдүүлэг авч, мөрдөн шалгалтыг үргэлжлүүлнэ” гэлээ.

Э.Одбаярт танхайрсан гэх этгээд нь реппер бөгөөд Жуковын талбайд хийсэн клипийг нь буруушаасан агуулгыг нийтэд хүргэсэн учраас Э.Одбаярт анхааруулсан аж.