УИХ-ын чуулган хуралдахгүй

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг ард түмэнд тайлбарлан таниулах үүрэг авч, УИХ-ын гишүүд энэ долоо хоногт тойрог тойрогтоо ажиллаж буй учир энэ долоо хоногт УИХ-ын чуулган хуралдахгүй.

Засгийн газрын өргөн барьсан  Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлд иргэдийг төлөөлөх Улсын Их Хурлын гишүүдийн тоог 152 болгон хүн амын тоотой уялдуулан нэмэгдүүлэхээр, нийт гишүүний тавин хувийг мажоритар, тавин хувийг пропорционал аргаар сонгох буюу сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлэх зохицуулалтыг тусгасан юм. Ингэснээр парламентын чадамж сайжруулна гэж үзэж буй.

Гишүүд ирэх долоо хоногт иргэдийн саналыг нэгтгэж, нэгтгэсэн тайлан мэдээгээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэх  аж. Улмаар  тус Байнгын хороо иргэдийн саналыг нэгтгэн Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэгт 18-ны дотор хүргүүлэх юм байна