Нийслэлийн Засаг даргын 1-р орлогч Ж.Сандагсүрэн нийтийн тээврийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

Нийтийн тээврийн компаниудын улсаас авч байгаа мөнгө нь 3 дахин нэмэгдсэн ч орлого нь тэрбум төгрөгөөр буурсан.
Эхний ээлжид автобусны 500 төгрөгийг нэмэхээс илүү орлого бүрдүүлэлтэд тавих хяналтыг сайжруулна.
Энэ асуудлаар Нийслэлийн нийтийн тээврийн газар, “Зорчигч тээврийн нэгтгэл”, “Зорчигч тээвэр-3” ОНӨААТҮГ болон хувийн хэвшлийн 16 аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзлаа.