ЦЕГ: Насанд хүрээгүй хүүхэд зодсон хэргийг шалгаж байна

Цагдаагийн байгууллагад 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 20.00 цагийн үед Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хотхоны тоглоомын талбай дээр “Насанд хүрээгүй хүүхэд бусдад зодуулсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Цагдаагийн байгууллагаас хохирогч хүүхэд болон түүний биед халдсан холбогдогчийг олж тогтоосон бөгөөд тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгалтын ажиллагааг явуулж, шинжээч эмчийг томилсон байна.