С.Батдөл нарын шүүх хуралдааны тов товлогдоогүй байна

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч С.Батдөл, Б.Эрдэнэхүү, Д.Адъяацэрэн, С.Баттулга, Б.Энхмандах, Ж.Багамонгол, Р.Дашбилэг нарын 7 хүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 24 хавтаст эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүргүүлсэн. Тус хэргийг шүүх дөнгөж хүлээн аваад хянаж байгаа аж
Тиймээс урьдчилсан хэлэлцүүлэг болон гэм буруугийн шүүх хурлын тов гараагүй байгаа талаар ШЕЗ-өөс мэдээллээ.
Сануулахад:  УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийн гэр болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн гэрээс 7.3 тэрбум төгрөгийг хураан авсан. Түүнийг цагдан хорьж шалгаж байгаа бөгөөд прокуророос хэргийг шүүхэд өчигдөр хүргүүлсэн юм.