“Хүүхэд бүрт сүү” санаачилгыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна

“Хүүхдийн хоол” үндэсний чуулганы үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун “УИХ-ын 36 дугаар тогтоолын хүрээнд хүүхдийн хоол хүнсний хангамжийн хууль, эрх зүйн орчны шинэчлэл, хүнсний үйлдвэрийн хүчин чадал, техник технологийн чадавхыг сайжруулах хөнгөлөлттэй зээлийн дэмжлэгийг аж ахуйн нэгжүүдэд олгож байна. Хүүхдийн хоол, хүнсний нэр төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор тодорхой чиглэсэн зээлийг олгож байгаа”-г хэлсэн.

Түүнчлэн Азийн сүүний түншлэлийн байгууллагатай хамтран “Хүүхэд бүрт сүү” санаачилгыг хэрэгжүүлэх, сүүний салбарын аж ахуйн нэгжүүд ч мөн “Цагаан хувьсгал” санаачилга гарган, хүүхдийн сүүний хэрэглээг хангахад зорилго, чиглэлээ нэгтгэн ажиллаж байгаа гэлээ.