УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнөөдөр Цэцийн гадаа жагсана

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнөөдөр (2023.06.16)Үндсэн хуулийн Цэцийн гадаа жагсана. Тэрбээр керосин зэрэг нефтийн бүтээгдэхүүн импортоор оруулж ирж, дотоодод нэрэн стандартын шаардлага хангахгүй хуурамч түлш борлуулж, иргэдийг хохироодог асуудлыг  хориглохын тулд  хуулийн төсөл санаачлан УИХ-аар батлуулж байсан юм. Гэвч Цэцэд энэхүү хуультай холбоотой маргаан ирснийг хүлээн авсан нь түүнийг жагсахад хүргэжээ.