“Үндсэн үлгэр” номыг Үндэсний номын санд гардуулж, нийслэл, орон нутгийн номын сангуудад түгээх номын дээжийг хүлээлгэн өглөө

ямар түүхтэй, хэр баялаг сан хөмрөгтэй, хуулийн сан нь ямар байгаагаар парламентын хөгжлийг тодорхойлж байна. Парламент нь хууль тогтоох, төлөөлөх, хяналт тавих гэсэн үндсэн чиг үүргээс гадна соён гэгээрүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэх хандлага олон улсад бий болжээ. Энэхүү соён гэгээрүүлэх чиг үүргээ парламентын номын сангаараа дамжуулан, иргэдэд нээлттэй, ээлтэй үйлчилгээ үзүүлэн хэрэгжүүлж байна гэлээ. Тэрбээр, парламентат ёс өндөр хөгжсөн орнуудад парламентын номын сан нь парламентын уураг тархи гэж үнэлэгддэг. Иймд Улсын Их Хурлын Тамгын газар, Үндэсний номын сан хамтран ажиллаж дээр дурдсан чиглэлд илүү ахиц дэвшил гаргана гэдэгт итгэж байна гээд цаашид Үндэсний номын санд хууль тогтоомж сурталчлах төрөлжсөн уншлагын танхим бий болгох боломжийн талаар санал солилцлоо.

Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо, Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд 2023-2024 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудаас хамгийн сонирхолтой нь “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийг цахимжуулж, хэрэглэгч түлхүүр үгээр хайсан хууль, тогтоомжоо хялбар олж авах бололцоог бүрдүүлэх явдал юм гэлээ.

 Дараа нь Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Монгол Улсын Үндэсний номын сангийн эртний ном, судрын эх хувийг дижиталчлах үйл ажиллагаа болон ном, хэвлэл цахимжуулах үйл явцтай танилцлаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.