ЦЕГ: Хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй ламхай нарыг тогтоох, шаардлагатай иргэдээс гэрчийн мэдүүлэг авах ажил үргэлжилж байна

Гандантэгчинлэн хийдэд шавилан суудаг ламхай бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх мэдээллийг Баянгол дүүргийн цагдаагийн газраас шалгаж байна.  Тус хэрэгт хохирсон, холбогдсон байж болзошгүй хүүхдүүдэд шинжээч эмчийн дүгнэлт гаргуулахаар Шүүх шинжилгээний ерөнхий газарт ханджээ. Мөн гэрч, хохирогч, холбогдогчийг тогтоох, шаардлагатай иргэдээс мэдүүлэг авах, хэрэг болсон гэх орчинд үзлэг хийх ажил үргэлжилж байна.

Цагдаагийн байгууллагын хүүхдийн мэргэжилтнүүд хохирогч гэх хүүхдүүдэд сэтгэлзүй, хууль, эрхзүйн зөвлөгөө, сэтгэл засал зэрэг хүүхэд хамгааллын шаардлагатай үйлчилгээнд хамруулж байна.