АНХААР: Орхон голын усанд осолджээ

Сэлэнгэ аймгийн Сант сумын Ивэн багийн нутаг “Орхон” голын усанд хоёр хүн осолдсон дуудлага 06 дугаар сарын 22-ны өдрийн 17:58 цагт иржээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр анги, сум дундын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид усанд осолдсон 23 настай залуу, 9 настай хүүхдийг өчигдөр 21.35 цаг хүртэл эрэн хайсан ч олоогүй байна.

Эрэн хайх ажиллагааг өнөөдөр үүрийн  04:50 цагт дахин эхлүүлжээ.