Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр боллоо.
Хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон түүнтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөлд санал авах тухай Засгийн газраас ирүүлсэн хүсэлтийг хэлэлцээд хууль санаачлагчид тодорхой саналуудыг хүргүүлэхээр тогтов.