Баяр наадмаар ажиллах авто зогсоолууд

Үндэсний их баяр наадмын үеэр дор дурдсан байршлуудад нийт 6470 тээврийн хэрэгслийг байрлуулахаар шийдвэрлэсэн.

Үүнд:

1. “А”, “Д”-“Наадам” центрийн зогсоолд-550 тээврийн хэрэгсэл

2. “Ж”-“Говийн-Од” ХХК-ийн зогсоол-100 тээврийн хэрэгсэл

3. “Ү”-“М Си Эс групп”, И-Мартын баруун зогсоол-400

4. “Г”-Дүнжингарав худалдааны төвийн зогсоол-2000 тээврийн хэрэгсэл

6. “Нээлттэй”-Нарантуул ОУХТ-ийн зогсоол-2000 тээврийн хэрэгсэл

6. “Нээлттэй”-Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн зогсоол-120 тээврийн хэрэгсэл

8. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зогсоол-500 тээврийн хэрэгсэл

8. “Нээлттэй”-Мишээл экспогийн зогсоол-400 тээврийн хэрэгсэл

9. “Нээлттэй”-Улаанбаатар төмөр замын зогсоол-400 тээврийн хэрэгсэл байршуулахаар төлөвлөжээ.

Нээлттэй авто зогсоолд автомашинаа байрлуулсан иргэд болон тус чиглэлээс “Төв цэнгэлдэх хүрээлэн”-д хүрэлцэн ирэх наадамчин олонд зориулан нийтийн тээврийн богинын хөдөлгөөнийг эхлүүлж, сурын талбайн урд талын зогсоолд буулгана. Үүнд:

  1. Дүнжингарав худалдааны төв – Төв цэнгэлдэх хүрээлэн
  2. Мишээл сити – Төв цэнгэлдэх хүрээлэн
  3. Нарантуул ОУХТ – Төв цэнгэлдэх хүрээлэн
  4. Улаанбаатар төмөр зам – Төв цэнгэлдэх хүрээлэн

Харин хотын төвөөс Хүй долоон худаг руу доорх хоёр чиглэлээс тодорхой хуваарийн дагуу нийтийн тээврээр үйлчилнэ.

  • МУБИС-ийн баруун талын автобусны буудал – Хүй долоон худаг чиглэлд нийт 5 автобус.
  • Төв цэнгэлдэх хүрээлэн – Хүй долоон худаг чиглэлд нийт 10 автобус тус тус үйлчилнэ.