Венесуэльд сөнөөгч онгоц сүйрч, нэг нисгэгч амиа алджээ

Венесуэлийн Миранда мужид тус улсын Агаарын цэргийн хүчний Су-30МК2 сөнөөгч онгоц сүйрчээ.

Су-30МК2 сөнөөгч онгоц сургалтын нислэгийн үеэр сүйрсэн байна. Тус онгоцны хоёр нисгэгч хоёул онгоцыг орхиж чадсан ч нэг нь амиа алдсан гэж Венесуэлийн Батлан хамгаалах яам мэдэгдсэн байна.

Энэ сөнөөгч онгоц Венесуэлийн Тусгаар тогтнолын өдөрт зориулсан парадад бэлтгэх үеэрээ ийнхүү сүйрчээ.

Уг онгоцны сүйрсэн шалтгаан  тодорхойгүй байна.