ЦEГ: Прокурорын байгууллагад 196 хэргийг хүргүүллээ

Цагдаагийн байгууллага өнгөрсөн долоо хоногт /2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 06 дугаар сарын 30-ны өдрүүдэд/ хэрэг бүртгэлтийн 29.138, мөрдөн байцаалтын 3.214 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж “Шүүхэд шилжүүлэх саналтай” Прокурорын байгууллагад 196 хэргийг хүргүүлжээ.
Үүнээс:
Хүний амьд явах эрхийн эсрэг 5,
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 76,
Өмчлөх эрхийн эсрэг 79,
Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 16,
Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 1,
Хүрээлэн байгаа орчны эсрэг 2,
Хүний бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эрэг 9,
Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг 4,
Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг 2,
Эдийн засгийн гэмт хэрэг 1,
Хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг 1 хэрэг байгаа аж.