Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Хөвсгөл, Булган, Дархан-Уул, Сэлэнгийн нутаг, Төв аймгийн хойд хэсгээр их бороо орно.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын нутгаар, 12-нд баруун болон төв, зүүн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2023 оны долоодугаар сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 14-19 хэм, говийн бүс нутгийн хойд хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 24-29 хэм, говийн бүс нутгийн нутгийн өмнөд хэсгээр 29-34 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 20-22 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 22-24 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно.  Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 20-22 хэм дулаан байна.


2023 оны долоодугаар сарын 12-ноос долоодугаар сарын 16-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

12-нд баруун болон төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутаг, 14-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Халх голын сав газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 15-20 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 30-35 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна.