Монголын “Тэргүүн охин” охиныхоо насны ойг нижгэр тэмдэглэжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын авааль гэргий Ц.Энхтуяа дөрвөн ч хүүхдийг нь төрүүлж өгсөн мөртлөө “Тэргүүн хатагтай” нэр зүүж чадалгүй хаягдаж хоцорсон.

Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаанд аавыгаа дагалдан явж, өдгөө “Тэргүүн охин” гэх гуншин зүүх болсон ууган охин Б.Намуун нь 2012 онд сүр дуулиантай хурим найр хийж байлаа.

Б.Цог гэх даруухан залуутай Хөвсгөлийн жуулчны баазад гэрлэж, хуримын зочдоо нисэх онгоцоор зөөж байсан Б.Намуун харамсалтай нь хоёр жил ч бололгүй нөхрөөсөө салсан гэдэг.

Анхны амьдралдаа цэг тавьснаас хойш аавынхаа улс төрийн ажилд анхаарч явсан Б.Намуун дараагийн болзоонд явж, “Оюуны Ундраа” группийн захирал С.Отгонбаярын том хүү О.Тэнүүнтэй ханилсан юм.

Тэд өнгөрсөн жил олны хэл амнаас дайжиж Америкт охиноо өлгийдөн авсан.

Харин охиныхоо 1 насны төрсөн өдрийг Монголдоо, тэр дундаа гэр бүл найз нөхдийн хүрээнд томоохон хүлээн авалт маягаар “Зайсан хилл” дэх тансаг ресторанд өнгөрсөн сард нижгэр тэмдэглэн өнгөрүүлжээ.

Энэ тухайгаа Б.Намуун “Ээж аав болоод яг нэг жил болсон байна… “Би хариуцлагатай аав ээж” жилийн аянд нэгдэж байна” хэмээн өөрийн цахим хуудастаа онцолжээ.

Б.Намууны хадам аав нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы төрсөн ах.

Нөхөр О.Тэнүүний хувьд  “Оюуны ундраа пропертиз” ХХК-ийн гүйцэтгэх захирал, “Зайсан хилл” цогцолборын зохион байгуулагчаар ажилладаг юм билээ.