С.Батдөл давж заалдах хүсэлтээ гаргажээ

“Улаанбаатар төмөр зам”-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч даргаар ажиллаж байсан С.Батдөл давж заалдах хүсэлтээ Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өгчээ. Гэрээс нь  7 тэрбум төгрөг олдсон бөгөөд түүний нийтийн албанд томилогдох эрхийг долоон жилийн хугацаагаар хасч, 12 жилийн хорих ялаар шийтгэсэн билээ.

Түүнийг хахууль авах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих, мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн, хахууль авах гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон, мөнгө угаах гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож анхан шатны шүүхээс дээрх ялыг өгсөн юм.